Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалтыг хэрэгжүүлж Онцгой байдлын газартай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу ажилтан, алба хаагчдад газар хөдлөлтийн гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, унтраах, аврах үйл ажиллагааны талаар сургалт авч мэдлэг, чадавхыг сайжрууллаа.

Уг сургалтаар гал түймрийн эрсдэл үүссэн үед байгууллага, сайн дурын хэсэг, томилгоот ажилчид хэрхэн хариу арга хэмжээг авах, гал унтраагуурын тухай ойлголт түүнийг ашиглах дадлага сургууль зохион байгуулж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх энгийн аргыг амьдралын дадал болгон хэвшүүлэх зөвлөгөө өглөө.