Булган аймгийн Хутаг-Өндөр сумын эрэн хайх аврах салбар сумын төвд байрлах үерийн ус зайлуулах, хамгаалалтын даланд үзлэг шалгалт хийлээ.
Шалгалтаар далангийн зарим хэсэгт чулуу, шороо, хог орж битүүрэх эрсдэл үүссэн байсаныг цэвэрлэж аюулгүй болголоо.
Мөн үерийн даланд ойр байрлах айл өрхүүдэд чанга яригч ашиглан үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж анхааруулга хүргэн ажиллаа.