Булган аймаг Хөхүүрийн айрагны соёлын баяр “АЙРАГ ФЕСТИВАЛЬ-2023” арга хэмжээг Хутаг-Өндөр сумын нутагт зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний үеэр Онцгой байдлын газраас хоол үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн байранд галын аюулгүй байдлын үзлэг шалгалт хийж, иргэд олон нийтэд ахуйн газын хэрэглээ болон үер усны аюул, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэлээ.