Булган аймгийн Засаг даргын нэрэмжит “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2023” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.Тус тэмцээнд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Сүлд, Дөл, Од, Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн “Аврагч шонхор”, Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургуулийн “Арга билиг”, МСҮТ-ийн “Аврагч” багууд тус тус оролцож хурд хүч, авхаалж самбаагаа, оюун ухаанаа сорин эн тэнцүү өрсөлдлөө.
Тэмцээний эцсийн дүнгээр Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургуулийн “Арга билиг” баг тэргүүн байр эзэлж цом, алтан медаль, өргөмжлөл, 650000 төгрөг, дэд байрт Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн “Аврагч шонхор” баг мөнгөн медаль, өргөмжлөл 550000 төгрөг, гутгаар байранд Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн “Сүлд” баг хүрэл медаль, өргөмжлөл, 450000 төгрөгөөр тус тус шагнагдлаа. Оролцсон бүх багуудад Онцгой байдлын газрын “Талархал” үлдээж, 4,5,6-р байранд орсон баг тамирчдад дурсгалын зүйл хадгалуулав.
Тэргүүн байр эзэлсэн баг тамирчид “Өсвөрийн аврагч-2023” тэмцээний 2 дугаар шат буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.